Технологи

Weather Channel апп харшлын “муу өдөр”-ийг урьдчилан хэлдэг боллоо

The Weather Channel апп одоо зүгээр нэг тоосонцрын хэмжээг харуулахаас илүүг хийдэг боллоо. The Weather Company “enhanced allergy experience” нэртэй шинэ функцээ танилцуулж, харшилтай хүмүүст шинж тэмдэг нь хэзээ сэдрэхийг илүү нарийн ойлгоход туслах гэж байна.

Шинэ “Health & Wellness” хэсэг нь зөвхөн pollen count-д найдахгүй. Салхи, чийг, температурын өөрчлөлт зэрэг цаг агаарын хүчин зүйлсийг хамтад нь тооцоолж, тоосонцрын тоо өсөөгүй байсан ч яагаад бие тавгүйтэж болохыг тайлбарлана.

Аппын үнэгүй хувилбарт одоо “weather aggravator insights” нэмэгдсэн. Энэ нь харшлыг сэдрээдэг нөхцөлийг олж харуулж, хэрэглэгчдэд гадаа гарах, дасгал хийх, эмээ уух цагийг илүү ухаалгаар төлөвлөх боломж өгнө. Эрүүл мэндийн датаа цаг агаартай холбосон энэ алхам нь Weather Channel-ийг зөвхөн прогнозын app биш, өдөр тутмын wellness хэрэгсэл болгож байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button