Технологи

YouTube DM-ээ буцааж авчирлаа

YouTube дахин хувийн чат руу орж байна. Энэ удаа хэрэглэгчид видеогоо апп дотроосоо шууд хуваалцаж, тухайн контент дээр ярих боломжтой болж эхэллээ.

Шинэ in-app messaging нь одоогоор АНУ болон бусад сонгогдсон бүсэд 18-аас дээш насныханд нээгдэж байна. Гэхдээ нэг нөхцөл бий: та нөгөө хүнтэйгээ аль хэдийн өөр платформ дээр холбогдсон байх ёстой.

YouTube 2017 онд DM нэвтрүүлээд, удалгүй болиулсан. Харин энэ удаагийн алхам нь платформыг зөвхөн видео үзэх газар биш, харилцаа тогтоох орон зай болгох шинэ оролдлого гэж харагдаж байна.

AI биш ч гэсэн энэ өөрчлөлт нь бизнесийн утгаар чухал. Илүү их engagement, илүү удаан сесс, мөн контент хуваалцах шинэ зуршил үүсэх магадлалтай. YouTube одоо TikTok, Instagram зэрэгтэй хэрэглэгчийн анхаарал дээр илүү хүчтэй өрсөлдөхийг хүсэж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button