Технологи

Cyberdeck одоо зүгээр нэг laptop биш боллоо

Cyberdeck-ийн шинэ үе бүр ч сонирхолтой болж байна. Урьд нь эдгээр DIY компьютерүүд жижиг laptop шиг харагддаг байсан бол одоо хүмүүс тэднийг бүр танигдахгүй болтол нь хувийн, гоёлын зүйл болгон хувиргажээ.

TikTok хэрэглэгч Annike Tan буюу @ubeboobey үүний тод жишээ. Тэр хуучин цүнхний дотор cyberdeck хийж, бүр лусын дагины сэдэвтэй хувилбараараа viral болсон. Дараа нь MP3 player, нарны эрчим хүчээр ажилладаг cyberdeck хүртэл хийсэн.

Ийм төрлийн төслүүд TikTok дээр сая сая үзэлт цуглуулж, Raspberry Pi ашиглан цүнх, гоёлын хайрцаг, тоглоом, хуучин төхөөрөмжүүдийг нэг бүрчлэн өөрчилж байна. Энэ бол зүгээр нэг DIY хобби биш. AI болон масс-produced device-үүд давамгайлж буй үед хүмүүс өөрийн гэсэн, нүдэнд үл анзаарагдах, бүрэн персонал төхөөрөмж бүтээх шинэ соёл руу шилжиж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button