Технологи

Valve-ийн Steam Machine зун ирэхээр боллоо

Valve эцэст нь удааширсан Steam Machine болон Steam Frame VR төхөөрөмжөө энэ зун гаргахаар болжээ. Компанийн шинэ Verified хөтөлбөрийн тухай блог нийтлэлийн төгсгөлд “шинэ Steam hardware зах зээлд гарах үед тоглогчид дээрх тоглоомуудаа туршиж үзэхийг тэсэн ядан хүлээж байна” гэж дурдсан нь гаргалтын хугацааг бараг баталгаажууллаа.

Анх Valve эдгээр төхөөрөмжийг 2026 оны эхээр нийлүүлнэ гэж байсан. Гэхдээ ойрын саруудад санах ой, storage-ийн хомсдол үнэ болон нийлүүлэлтийн төлөвлөгөөнд нь нөлөөлсөн. Энэ нь Valve-г бүтээгдэхүүний байршуулалт, өртөг, хүлээлтийг дахин тооцоход хүргэсэн.

Одоо анхаарал зөвхөн launch дээр төвлөрч байна. Хэрэв Valve амлалтаа биелүүлбэл Steam Machine нь PC gaming, console-like experience хоёрын завсарт шинэ өрсөлдөөн үүсгэж магадгүй. Энэ нь зөвхөн тоглогчдод биш, hardware зах зээлд ч том дохио болно.

Холбоотой мэдээнүүд

Back to top button