Технологи

AI-ийн томчууд биозэвсгээс айлгаж эхэллээ

Хиймэл оюуны салбарын хамгийн том өрсөлдөгчид нэгэн зүйл дээр эвсэв: AI-г ашигласан биологийн зэвсэг гаргах эрсдэлийг хаах. Anthropic, OpenAI, Microsoft-ын удирдлагууд АНУ-ын Конгресст илгээсэн нээлттэй захидалдаа синтетик ДНХ, РНХ зардаг компаниудыг худалдан авалт бүрийг нарийн шалгах шинэ журамтай болгохыг шаарджээ.

Тэдний санаа зовж буй гол зүйл нь захиалгаар авч болох генетик материал лабораторид буруу гараар орвол аюултай эмгэг төрүүлэгч бүтээх “хялбар зам” болж магадгүй гэсэн түгшүүр. Өөрөөр хэлбэл AI зөвхөн код бичихэд биш, биологийн аюулыг хурдлуулах хэрэгсэл болж хувирах эрсдэлтэй.

Энэ алхам нь хиймэл оюуны бизнесийн дараагийн том фронт бол аюулгүй байдал гэдгийг харуулж байна. Хэрэв Конгресс хариу арга хэмжээ авбал AI компаниудын зохицуулалт зөвхөн дата, нууцлалын асуудлаар зогсохгүй, дэлхийн биоаюулгүй байдлын бодлогод ч нөлөөлөхөөр байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button