Технологи

Nintendo Switch 2‑ын батарей солигддог хувилбар ирнэ

Nintendo Европын Холбоонд зориулсан Switch 2-ын шинэ хувилбар гаргахаа баталлаа. Энэ загварын гол өөрчлөлт нь хэрэглэгч өөрөө батарейг нь амархан солих боломжтой болох юм.

Энэ алхам нь 2027 оны 2-р сарын 18-наас хэрэгжих ЕХ-ны шинэ дүрэмтэй холбоотой. Шинэ журам нь зөөврийн тоглоомын консол зэрэг төхөөрөмжүүдийг хэрэглэгчдэд засварлах, сольж ашиглахад илүү хялбар болгохыг шаарддаг.

Бизнесийн хувьд энэ бол зүгээр нэг техникийн өөрчлөлт биш. Дэлхий даяар “repairable tech” буюу засварлах боломжтой төхөөрөмжүүдийн эрэлт өсөж байна. Тиймээс Nintendo зөвхөн дүрэм биелүүлээд зогсохгүй, тоглоомын төхөөрөмжийн дараагийн стандарт руу шилжиж байна гэсэн үг.

Энэ өөрчлөлт нь хэрэглэгчийн зардлыг бууруулж, төхөөрөмжийн насжилтыг уртасгаж, брэндийн үнэ цэнийг ч нэмэх боломжтой.

Холбоотой мэдээнүүд

Back to top button