Технологи

Anker AI чиптэй шинэ earbud-уудаа гаргалаа

Anker шинэ Soundcore Liberty 5 Pro чихэвчээ танилцууллаа. Энэ нь компанийн өөрийн AI аудио чиптэй анхны модель бөгөөд дуу чимээг илүү сайн дарж, дуудлагын үеэр яриаг тод байлгах зорилготой.

Хамгийн сонирхолтой нь энэ цувралын Max хувилбар нь зөвхөн чихэвч биш, кейсээрээ ч ухаалаг болж байна. Мэдээ бичих, уулзалт тэмдэглэх AI функц нэмэгдсэн нь business хэрэглэгчид болон контент бүтээгчдэд шууд ашигтай.

Liberty цувралын шинэ үе ийнхүү 2024 оны дэлгэцтэй кейстэй загвараас нэг алхам цаашиллаа. Anker-ийн хувьд энэ бол зүгээр нэг accessory биш, AI-г өдөр тутмын хэрэглээнд шингээж, premium audio зах зээлд илүү хүчтэй өрсөлдөх оролдлого.

Шинэ Liberty 5 Pro $169.99-оос эхэлж худалдаанд гарч байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button