БизнесХөрөнгийн зах зээл

Anthropic ба Microsoft AI чипийн шинэ гэрээ хэлэлцэж байна

Microsoft-ийн Anthropic дахь 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын дараа хоёр компани хиймэл оюуны чипийн чиглэлд шинэ хамтын ажиллагаа хэлэлцэж байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ.

Microsoft одоогоор Maia 200 чипээ хэрэглэгчдэд борлуулж эхлээгүй ч өөрийн дата төвүүдэд ашиглаж байна. Компанийнхаар эдгээр чип нь бусад төрлийн хагас дамжуулагчтай харьцуулахад илүү өндөр үр ашигтай гүйцэтгэл үзүүлдэг аж.

AI загваруудыг сургах, ажиллуулах эрэлт огцом өсөж буй энэ үед тооцооллын хүчин чадал стратегийн хамгийн чухал давуу талуудын нэг болж байна. Тиймээс Anthropic болон Microsoft-ын хооронд өрнөж буй яриа нь зөвхөн хөрөнгө оруулалтын хэмжээнд зогсохгүй, ирээдүйн AI дэд бүтцийн хяналт, нийлүүлэлтийн сүлжээний өрсөлдөөнд ч нөлөөлж болзошгүй байна.

Хэрвээ гэрээ бодитой хэрэгжвэл Microsoft өөрийн чипийн экосистемийг илүү өргөн хүрээнд ашиглуулах боломжтой болж, Anthropic нь тооцооллын хүчин чадлын эх үүсвэрээ баталгаажуулах давуу талтай болох юм.

Холбоотой мэдээнүүд

Back to top button