YouTube Shorts одоо AI-гаар “дахин найруулна”
Google YouTube Shorts-д шинэ Remix боломж нэмж, бусдын бичлэгийг AI-гаар өөрчилж болдог боллоо. Шинэ “reimagine” горимоор хэрэглэгчид клипийг пиксел арт, аниме, found-footage аймшгийн стиль рүү хувиргах боломжтой.
Хамгийн сонирхолтой нь зөвхөн харагдах байдлыг биш, бичлэгийн агуулгыг ч өөрчилж чадна. Тухайлбал, дүрүүдийн толгойг томруулах, арын нэмэлт хүмүүс оруулах, ханхар далайн дээрэмчний хувцас өмсгөх, бүр өөрийгөө кадрт “оруулж” болно.
Энэ нь YouTube Shorts-ийг зүгээр нэг үзэх платформоос AI бүтээлч хэрэглээний талбар болгож байна. Creator-ууд өөрийн видеог дахин найруулах боломжийг хүсвэл идэвхжүүлж, хүсэхгүй бол хааж чадна. Тиймээс AI remix нь контентын шинэ давалгаа нээхийн зэрэгцээ, зохиогчийн хяналт, зөвшөөрлийн асуудлыг ч хүчтэй сөхөж байна.



