YouTube deepfake-ийг бүх насанд хүрэгчдэд нээж байна
YouTube deepfake-тэй тэмцэх AI хэрэгслээ томруулж, 18-аас дээш насны бүх хэрэглэгчид нээж эхэллээ. Өөрөөр хэлбэл, одоо та өөрийн нүүртэй хиймэл контентыг платформ дотроос хайлгаж, илрүүлэх боломжтой болж байна.
Шинэ функц нь selfie маягийн нүүрний scan ашиглан YouTube доторх төстэй дүрсийг шалгадаг. Тааралдвал YouTube мэдэгдэл илгээж, хэрэглэгч тухайн видеог устгуулахаар хүсэлт гаргах сонголттой.
Энэ алхам нь deepfake, нэр төрийн эрсдэл, хуурамч контентын асуудал өсөж буй үед платформуудын хамгаалалтыг илүү “хувь хүн төвтэй” болгож байгааг харуулж байна. YouTube энэ хэрэгслийг өмнө нь creator-ууд, дараа нь улстөрчид, сэтгүүлчид зэрэг өндөр эрсдэлтэй бүлгүүдэд туршиж байсан.
Одоо ээлж жирийн хэрэглэгчдэд ирлээ. Энэ нь AI-ийн зэвсэглэл өргөжихийн хэрээр контентын хяналт ч мөн бизнесийн чухал давуу тал болж байгаагийн дохио.



