Технологи

Xbox нэрээ XBOX болгож, шуугиан тарив

Microsoft Xbox-ийн нэршлээ бүх том үсгээр буюу XBOX болгох дохио өглөө. Сошиал дээрх албан ёсны хаягаа хүртэл шинэчилсэн нь энэ өөрчлөлт зүгээр нэг шог биш гэдгийг харуулж байна.

Эхлэлийг Xbox-ийн ахлах удирдлагын нэг Аша Шарма X дээрх санал асуулгаар тавьсан. Хэрэглэгчид “Xbox” биш “XBOX” гэж бичихийг илүү дэмжсэн бөгөөд үүний дараа компанийн X хаяг шинэ хэлбэрт шилжив.

Яагаад чухал вэ? Microsoft брендийн дүр төрхийг илүү хүчтэй, танигдахуйц болгохыг зорьж байгаа мэт харагдаж байна. Томоор бичсэн нэршил нь консолоосоо давж, Xbox-ийг тоглоомын платформ, үйлчилгээ, контентын экосистем болгож харуулах стратегийн нэг хэсэг байж мэднэ.

Хэрэв энэ дахин брэндинг үргэлжилбэл Xbox-ын бусад сувгууд ч удахгүй XBOX болох магадлал өндөр.

Холбоотой мэдээнүүд

Back to top button