Технологи
Teenage Engineering-ийн KO Sidekick юу чаддаг вэ?
Teenage Engineering шинэ EP-136 KO Sidekick-аа танилцууллаа. Энэ бол хоёр сувагтай, загварлаг миксер ч гэлээ зөвхөн микслэх төхөөрөмж биш. KO-II sampler-уудтай хослоход илүү хүчтэй ажиллаж, live шоу, DJ set дээр шууд ашиглахад зориулагдсан нь хамгийн сонирхолтой хэсэг.
Гэхдээ KO Sidekick зөвхөн TE-ийн өөрийн төхөөрөмжөөр хязгаарлагдахгүй. Ямар ч хоёр аудио эх үүсвэрийг холбож чадна. Үүнээс гадна punch-in төрлийн эффектүүдийг авчирсан нь хөгжимчид, продюсерүүдэд илүү бүтээлч орон зай нээж өгч байна.
Үндсэндээ энэ төхөөрөмж бол зүгээр нэг mixer биш, performance-ын үеэр дууг шууд “амьдруулах” жижиг командын төв. Teenage Engineering-ийн хувьд энэ нь premium дизайн, практик хэрэгцээг нэг дор багцалсан шинэ чиглэл болж харагдаж байна.



