БизнесХөрөнгийн зах зээл

Майкл Бэрри зах зээлийг 1999-2000 оны хөөсийн төгсгөлтэй зүйрлэв

Алдарт хөрөнгө оруулагч Майкл Бэрри өнөөгийн зах зээлийн уур амьсгалыг 1999-2000 оны технологийн хөөсний сүүлийн саруудтай төстэй гэж анхаарууллаа.

Түүний хэлснээр хувьцааны ханш өсөж, эсвэл унтаж байгаа нь ажлын байр, хэрэглэгчийн сэтгэлзүй зэрэг уламжлалт хүчин зүйлсээс илүүтэй хөрөнгө оруулагчдын хэт өөдрөг хүлээлттэй холбоотой аж.

“Хувьцаанууд ажлын байр эсвэл хэрэглэгчийн мэдрэмжээс болж өсөж, унаж байгаа юм биш,” гэж Бэрри бичээд, “1999-2000 оны хөөсний сүүлийн сарууд шиг мэдрэгдэж байна” хэмээн онцолсон байна.

Бэрригийн энэ байр суурь нь зах зээлд үнэлгээ хэт өсөж, эрсдэлийг дутуу үнэлж болзошгүй гэсэн болгоомжлолыг дахин сөхөв. Хөрөнгө оруулагчид ялангуяа өндөр өсөлттэй технологийн компаниуд дээр эрсдэл нэмэгдэж байгааг анхаарах шаардлагатайг энэ мэдэгдэл сануулж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button