Технологи
Logitech iPad кейсдээ илүү USB-C нэмлээ
Logitech iPad-д зориулсан Rugged Combo 4c кейсээ нэг жижиг боловч маш хэрэгтэй шинэчлэлтээр сайжрууллаа. Одоо энэ keyboard case дээр хоёр дахь USB-C порт байна.
Энэ нь iPad-аа цэнэглэж байхдаа хажуугаар нь wired mouse, headphone эсвэл external drive холбох боломж өгч байна. Өөрөөр хэлбэл, Apple iPad-аа laptop орлох хэрэгсэл болгож түлхэж байгаа энэ үед хамгийн их дутагддаг нэг асуудлыг Logitech шийдэж байна.
Шинэ 4c болон 4c Touch загварууд нь 10 болон 11-р үеийн iPad-д таарна. Гол зорилтот хэрэглэгч нь сургууль, анги танхим байгаа ч энэ санаа ер нь бүх iPad keyboard case үйлдвэрлэгчдэд хэрэгтэй дохио болж байна.
Илүү олон порт = илүү уян хатан хэрэглээ. Энэ л iPad-ыг бодит ажлын төхөөрөмж болгох нэг алхам.



