Life

Хятад улс батлан хамгаалахын хоёр сайд асанд цаазаар авах ял оноов

Wei Fenghe болон Li Shangfu нарт Хятадын цэргийн шүүхээс авлигын хэрэгт буруутган “түдгэлзүүлсэн цаазаар авах ял” оноолоо. Энэ төрлийн ял нь хоёр жилийн дараа бүх насаар хорих ял болгон өөрчлөгдөх бөгөөд өршөөл, ялын хөнгөлөлт эдлэх боломжгүй байдаг.

Хятадын төрийн мэдээллийн агентлагийн мэдээлснээр, хоёр экс сайд хоёулаа:

  • их хэмжээний хахууль авсан
  • бусдад хууль бус давуу байдал олгосон
  • эрх мэдлээ хувийн ашиг сонирхолд ашигласан

нь мөрдөн шалгалтаар тогтоогджээ. Мөн тэдний бүх хувийн хөрөнгийг улсын мэдэлд хураасан байна.

Wei Fenghe нь 2018–2023 онд Хятадын батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан бол түүнийг Li Shangfu 2023 онд орлож байв. Гэвч Li Shangfu сайдын албан тушаалд удаан ажиллалгүй, олон нийтийн өмнөөс гэнэт алга болж, удалгүй ажлаасаа чөлөөлөгдсөн нь тухайн үед олон улсын анхаарлыг татаж байсан юм.

Энэ хэрэг нь Xi Jinping-ийн эхлүүлсэн Хятадын армийн авлигын эсрэг өргөн хүрээтэй цэвэрлэгээний хүрээнд гарч байна. Сүүлийн жилүүдэд тус улсын цэргийн дээд түвшний хэд хэдэн удирдлага, генералууд шалгагдаж, албан тушаалаасаа буугаад байгаа юм.

Холбоотой мэдээнүүд

Back to top button