Дуу хөгжимУрлаг
2026 SBS Gayo Daejeon-ийн MC бүрэлдэхүүн зарлагдлаа
2026 SBS Gayo Daejeon хөгжмийн наадмын хөтлөгчдийн бүрэлдэхүүн зарлагдлаа. Тус наадмын эхний өдрийн хөтлөгчөөр TXT-ийн Yeonjun, IVE-ийн An Yu Jin, RIIZE-ийн Sungchan нар ажиллана.
Харин хоёр дахь өдрийн хөтлөгчөөр BOYNEXTDOOR-ийн Woonhak, BLACKPINK-ийн Jisoo, TWS-ийн Shinyu нар сонгогджээ. Энэ жилийн наадам 30 жилийн ойтойгоо давхцаж байна.
2026 SBS Gayo Daejeon нь анх удаа хоёр өдөр үргэлжилж, 12 дугаар сарын 24, 25-нд Өмнөд Солонгосын Ilsan дахь KINTEX-д зохион байгуулагдана. Мэдээний эх сурвалжийг Soompi мэдээлэв.