Musk, Altman хоёрын OpenAI-н нууц баримтууд ил болов
Элон Маск, Сэм Алтман хоёрын шүүхийн хэрэг өрнөх тусам OpenAI-ийн эхний үеийн нууц баримтууд нэг нэгээрээ ил болж байна. И-мэйл, гэрэл зураг, компанийн материалууд нь OpenAI бүр нэрээ ч аваагүй байх үеийн дотоод маргаан, эрх мэдлийн тэмцлийг харуулж эхэллээ.
Ил болсон зүйлсээс харахад, Nvidia-ийн Женсен Хуанг OpenAI-д ховор суперкомпьютер өгч байсан бол Маск байгууллагын анхны зорилго, бүтцийг өөрөө их хэмжээгээр чиглүүлжээ. Харин Алтман эрт үеийн дэмжлэгийг Y Combinator-оос хүчтэй авах сонирхолтой байсан бол OpenAI-н ерөнхийлөгч Грег Брокман, Илья Суцкевер нар Маскийн оролцооны хэмжээ хэтэрч магадгүй гэж болгоомжилж байжээ.
Энэ хэрэг зөвхөн хоёр эрхэмийн зөрчил биш. AI салбарын эхний хөрөнгө, нөлөө, хэн дүрмийг нь бичсэн бэ гэдгийг тодорхойлох чухал тулаан болж байна.



