АНУ-ын сенаторууд өөрсдөө prediction market-ээс татгалзлаа
АНУ-ын Сенатын гишүүд prediction market буюу үйл явдлын үр дүнд бооцоо тавьдаг зах зээл дээр арилжаа хийхийг өөрсдөдөө хориглохоор боллоо.
Энэхүү шийдвэр нь зарим ардчилсан хууль тогтоогчид Түүхий эдийн фьючерсийн арилжааны комиссоос (CFTC) сонгууль, дайн, цэргийн ажиллагаатай холбоотой event contract-уудыг хориглохыг шаарласны дараа гарч байна.
Prediction market-үүд сүүлийн жилүүдэд улам олны анхаарал татаж, улс төр, геополитикийн үйл явдлын магадлалыг хөрөнгө шиг арилжих шинэ суваг болоод буй. Гэвч бодлого тодорхойлогчдын хувьд энэ төрлийн арилжаа нь ашиг сонирхлын зөрчил, ёс зүйн эрсдэлийг дагуулж болзошгүй гэж үзэж байна.
Сенаторуудын өөрсдөдөө тавьсан энэ хориг нь зөвхөн арилжааны дүрэм бус, мэдээлэлд суурилсан таамаглалын зах зээлийн хил хязгаарыг дахин тодорхойлж буй дохио болж байна.



