Технологи

Маск, Алтман хоёрын OpenAI-ийн төлөөх шүүх тулаан хурцдав

Элон Маск, Сэм Алтман хоёрын шүүхийн маргаан OpenAI-ийн ирээдүйг шийдэх хэмжээнд хүрлээ. Гол асуудал нь нэг л зүйл: OpenAI анхныхаа “хүний төлөөх AI” зорилгоосоо хазайж, ашгийн машин болсон уу?

Маск 2024 онд нэхэмжлэл гаргаж, OpenAI-г үүсгэн байгуулагчдын зорилгыг зөрчсөн гэж буруутгасан. Тэрээр Алтман, Грег Брокманыг огцруулах, мөн OpenAI-г public benefit corporation хэлбэрээр ажиллуулахыг зогсоохыг хүсч байна. Ялагдвал 150 тэрбум ам.доллар хүртэлх нөхөн төлбөр нэхэж байгаа.

OpenAI харин үүнийг өрсөлдөгчөө саатуулах атаархлын дайралт гэж няцааж байна. Энэ хэрэг зөвхөн хоёр тэрбумтны зөрчил биш. ChatGPT, xAI, мөн AI зах зээлийн хэн түрүүлэхийг шийдэх бизнесийн том тулаан болж хувирлаа. Хэрэв Маск ялбал OpenAI-ийн удирдлага, бүтэц, хөрөнгө босголт бүхэлдээ өөрчлөгдөж магадгүй.

Холбоотой мэдээнүүд

Back to top button