Samsung-ын шинэ эвхэгддэг утас ингэж харагдаж магадгүй
Samsung энэ жил илүү өргөн эвхэгддэг утас гаргахаар бэлдэж байгаа бололтой. Одоо түүнтэй холбоотой анхны бодит дүр зураг цацагдлаа.
Лийкэр Сонни Диксон Samsung-ийн дараагийн Galaxy foldable загваруудын dummy unit зураг хуваалцсан бөгөөд тэдний дундаас “Galaxy Z Fold 8 Wide” хамгийн их анхаарал татаж байна. Загвар нь илүү паспорт шиг хэлбэртэй, өмнөх Fold-уудаас өөр мэдрэмж төрүүлж байна.
Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол Samsung камерын тоог ч бууруулж, ард нь хоёр камертай шийдэл сонгож магадгүй. Энэ нь өртөг, дизайн, жингийн хувьд том өөрчлөлт байж болно.
Ийм өргөн foldable-г Samsung гаргавал Huawei-ийн Pura X Max болон Apple-ийн яригдаж буй foldable iPhone-д шууд дарамт үүсгэнэ. Өөрөөр хэлбэл, эвхэгддэг утасны дараагийн өрсөлдөөн дэлгэцийн хэмжээ биш, хэлбэрийн шинэчлэл рүү шилжиж байна.



