Хүмүүс өмнөхөөсөө 28% бага ярьдаг болжээ
Судалгаагаар бид урьд өмнөхөөсөө хавьгүй бага ярьдаг болжээ.
Миссури-Канзас-Сити болон Аризонагийн их сургуулийн судлаачид 2005-2019 оны хооронд хүмүүсийн чангаар ярьж буй үгийн тоо бараг 28%-иар буурсныг тогтоосон байна. 2005 онд дундаж хүн өдөрт 16,632 үг хэлдэг байсан бол энэ тоо жил ирэх тусам огцом багасчээ.
Судалгаанд 2,000 гаруй хүний өдөр тутмын амьдралыг аудиогоор бүртгэсэн 22 багц өгөгдөл ашигласан байна. Тэдний дүгнэлтээр апп-оор захиалах, мессежээр харилцах, амьдрал улам онлайн болох тусам бодитоор ярих цаг багассан. Пандемикийн дараа энэ хандлага бүр ч эрчимжсэн байх магадлалтай.
Энэ өөрчлөлт нь зөвхөн соёлын биш, бизнесийн дохио ч болж байна: харилцааны апп, AI туслах, автоматжуулалт яагаад улам хүчтэй өсөж байгааг тайлбарлаж байна.



