БизнесХөрөнгийн зах зээл

Таны тэтгэврийн дансанд “амь орох” дараагийн бүтээгдэхүүн: таамаглалын зах зээлийн гэрээнүүд ETF болж магадгүй

Тэтгэврийн хуримтлалын дансанд ч таамаглалын зах зээлийн бүтээгдэхүүн орж ирэх үүд хаалга нээгдэж магадгүй байна.

Bitwise, Roundhill, GraniteShares зэрэг хөрөнгө оруулалтын компаниуд АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд (SEC) хандан event contracts буюу тодорхой үйл явдалд суурилсан гэрээнүүдийг биржийн арилжааны сангийн хэлбэрээр, өөрөөр хэлбэл ETF болгон санал болгох хүсэлтээ гаргажээ.

Эдгээр бүтээгдэхүүн нь сонгуулийн дүн, бодлогын шийдвэр, эдийн засгийн үзүүлэлт зэрэг тодорхой үйл явдал тохиох эсэх дээр бооцоо тавихтай төстэй арилжааны хэрэгсэл юм. Хэрэв SEC зөвшөөрвөл ийм төрлийн гэрээнүүд улам түгээмэл хөрөнгө оруулалтын бүтэц болох ETF-ээр дамжин илүү өргөн хүрээний хөрөнгө оруулагчдад, тэр дундаа тэтгэврийн данс эзэмшигчдэд хүртээмжтэй болох боломжтой.

Гэхдээ энэ алхам нь маргаан дагуулж магадгүй. Учир нь зарим хүн event contracts-ыг зах зээлийн шинэ бүтээгдэхүүн гэж үздэг бол нөгөө хэсэг нь тэднийг хөрөнгө оруулалт ба мөрийтэй тоглоомын заагийг бүдгэрүүлдэг эрсдэлтэй хэрэгсэл хэмээн болгоомжилж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button