Ирантай холбоотой үймээн дунд олон АНУ-ын холбоотон валютын своп хүссэн гэж Бессент мэдэгдэв
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент мягмар гарагт мэдэгдэхдээ, Ирантай холбоотой хурцадмал байдал санхүүгийн зах зээлд савлагаа үүсгэж байгаа энэ үед АНУ-ын “олон” холбоотон орон валютын своп хэлцэл хүссэн гэжээ.
Валютын своп гэдэг нь төв банкууд хоорондоо хямралын үед богино хугацаанд ам.доллар зэрэг валютын хангалттай нөөц бүрдүүлэх зорилготой санхүүгийн зохицуулалт юм. Ийм шугам нээх хүсэлтүүд нэмэгдэж байгаа нь бүс нутгийн эрсдэл, зах зээлийн тодорхойгүй байдалд түнш орнууд сандарч буйг илтгэж байна.
Гэвч Цагаан ордон мөн өдөр нь АНЭУ буюу Арабын Нэгдсэн Эмират улс валютын своп шугам хүсээгүй гэж мэдэгдсэн байна. Энэ нь Бессентийн хэлсэнчлэн одоогоор зарим холбоотон орнууд АНУ-аас санхүүгийн дэмжлэгийн боломж эрэлхийлж буй ч, бүх түншүүд ижил алхам хийж эхлээгүйг харуулж байна.



