Өнөөдөр дэлхийн “Bubble tea”-ний өдөр

Өнөөдөр буюу 4-р сарын 30-нд дэлхийн “Bubble tea”-ний өдөр тохиож байна.
Тайванийн жижигхэн цайны дэлгүүрээс эхлэлтэй энэ ундаа өнөөдөр дэлхийн олон улс орны залуусын өдөр тутмын амтлаг сонголт болжээ.
Bubble tea гэж юу вэ?
Бабл тий нь цай, сүү, сироп болон хамгийн гол нь тапиока бөмбөлгүүдээр баяжуулсан ундаа юм. Эдгээр бөмбөлгүүд нь кассава ургамлын үндсээр хийгддэг бөгөөд зажлууртай, өвөрмөц амтыг ундаанд нэмдэг. “Bubble” гэх нэр нь ундааг сэгсэрсний дараа үүсдэг хөөснөөс гаралтай гэдэг.
Хэзээ үүссэн бэ?
1980-аад оны дунд үед Тайваньд анх зохион бүтээгдсэн энэхүү ундаа 1990-ээд оноос Азийн орнуудыг дамжин дэлхий даяар тархжээ. Өнөөдөр АНУ, Канад, Солонгос, Япон, Европын орнууд гээд хаана ч бабл тийний дэлгүүр байсаар байна. Тайваньд үндэсний өдөртэй 2020 онд Тайвань улс албан ёсоор 4-р сарын 30-ныг Үндэсний Bubble tea-ний өдөр болгон зарлаж, энэхүү ундааг үндэсний бахархал хэмээн тэмдэглэдэг болжээ.
Сонирхолтой баримтууд:
• Bubble tea нь глютен агуулаагүй.
• Тапиока бөмбөлгүүд нь хар, цагаан, өнгөтэй байж болдог.
• Амтыг нь хэрэглэгч өөрөө сонгож, чихрийн хэмжээг тохируулж болдог.
• Bubble tea-г “боба” гэж ч нэрлэдэг.