Технологи

DJI компанийн шинэ төхөөрөмжүүд аврах ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлнэ

Дэлхийн хамгийн том дрон үйлдвэрлэгч DJI компани аврах ажиллагаа болон олон нийтийн аюулгүй байдлын зориулалтаар ашиглах шинэ төхөөрөмжүүдээ танилцууллаа. Тус компанийн шинэ бүтээгдэхүүнүүд болох Zenmuse V1 чанга яригч болон Zenmuse S1 гэрэл нь Matrice 300 болон 350 RTK загварын дронуудад зориулагджээ.

Zenmuse V1 чанга яригч нь 1 метрийн зайд 127 дБ хүртэл дуу чимээ гаргах хүчин чадалтай бөгөөд 500 метрийн зайд дуу дамжуулах боломжтой. DJI Pilot 2 аппликейшнээр дамжуулан урьдчилан бэлтгэсэн аудио файл, бичлэг эсвэл текстийг дуу болгон хувирган дамжуулах боломжтой нь онцлог. Энэ нь онцгой нөхцөлд иргэдийг сэрэмжлүүлэх, удирдамж өгөх, олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэхэд нэн тохиромжтой юм.

Харин Zenmuse S1 гэрэл нь LEP (Laser Excited Phosphor) технологид суурилсан бөгөөд 500 метр хүртэлх зайнд шөнийн гэрэлтүүлэг хийх чадвартай. Тус гэрэл нь бага болон их гэрлийн хоёр горимтойгоор зэрэг ажиллаж, харанхуй орчинд аврах ажиллагаа, эрэн сурвалжлах болон хяналтын үйл ажиллагаанд илүү үр дүнтэй ажиллах боломжийг бүрдүүлж байна.

DJI компанийн энэхүү шинэчлэл нь агаарын хяналтын системийг шинэ түвшинд гаргаж, аюулгүй байдал, эрсдэлийн менежментэд технологийн хувьсгал авчирч байгаа хэмээн мэргэжилтнүүд үнэлж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button