Задгай сансар дах анхны зочид буудал 2027 онд ашиглалтад орно
Orbital Assembly Corporation компани задгай сансар дахь анхны арилжааны зочид буудлыг 2027 онд ашиглалтад оруулах аж. Уг зочид буудал ашиглалтад орсноор сансарт аялахыг хүсдэг хэн бүхэнд нээлттэй болох гэнэ.
Энэхүү зочид буудал нь Orbital Assembly Corporation-ийн анхны томоохон төсөл юм. Уг компани нь тогтвортой, бие даасан сансарын барилгын салбарын суурийг тавих зорилгоор байгуулагдсан. Үүсгэн байгуулагч Жон Блинков “Бид олон нийтэд нээлттэй сансрын аялалын алтан үеийг эхлүүлж, хүн бүрт сансар огторгуй нээлттэй гэдгийг батлахаар ажиллаж байна” гэжээ.

50,000 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий Voyager байгууламжийн барилгын ажил 2026 онд эхлэх бөгөөд 2027 онд сансрын зочид буудалд анхны зорчигчдоо хүлээн авахаар төлөвлөж байгаа аж. Төслийг дэлхийн нам дор тойрог замыг нээж, барилга угсралт, нөөцийг цуглуулах, бүтээн байгуулалт, дэд бүтцийг хөгжүүлэх замаар хэрэгжүүлэх боломжтой гэж тайлбарлаж байна. Voyager Station нь 2027 он гэхэд ашиглалтад орохоор зорьж байна. 280 зочин, 112 сансрын нисгэгчдийн багийн багтаамжтай 24 модуль байхаар төлөвлөгдөж буй юм. Ирсэн зочид сансарт байх хугацаандаа хөлдөөсөн, хатаасан уламжлалт сансрын нисгэгчдийн хоолоор хооллож, жингүйдлийн давуу талыг ашиглан сагсан бөмбөг, гар бөмбөг зэргийг тусгайлан бэлдсэн талбайд тоглох боломжтой гэжээ.