Life

Далайн харанхуй гүнд байдаг аварга амьтны дүрсийг анх удаа камерт буулгажээ

Олон улсын судлаачдын баг зайнаас удирдагддаг шумбагч машины тусламжтайгаар далайн харанхуй гүнд амьдардаг аварга амьтны дүрсийг анх удаа камерт буулгаж чаджээ.

“Colossal Squid” гэж шинжлэх ухаанд нэрлэдэг энэ амьтан өмнө нь зөвхөн халим болон шувууны ходоодноос л олдог байсан юм байна.

Насанд хүрсэн “Colossal Squid”-ийн биеийн урт 7 метр хүрдэг. Атлантын далайн өмнөд хэсгийн 600 метрийн гүнд камерт дүрс нь буусан амьтан харьцангуй залуу буюу биеийн урт нь 30 см орчим байжээ.

Schmidt Ocean Institute хүрээлэнгийн судлаачид уг дүрсийг өнгөрсөн сард буулгасан ч “colossal squid” мөн эсэхийг бусад судлаачдаар батлуулсны дараа сая олон нийтэд үзүүлсэн байна.

“Залуу colossal squid-ийг харсандаа үнэхээр баяртай байна. Үнэхээр үзэсгэлэнтэй амьтан юм” гэж Шинэ Зеландын Окландын Технологийн Их сургуулийн судлаач Кэт Болстад ярьжээ. Одоо тэд насанд хүрсэн том “colossal squid”-ын зургийг олж авахын тулд далайн гүнд янз бүрийн камер туршиж байгаа юм байна.

“Colossal Squid” нь бага залуудаа бараг тунгалаг биетэй байдаг гэнэ. Насанд хүрэхдээ бие нь улаан хүрэн, эсвэл нил ягаан өнгөтэй болж, тунгалаг чанараа алддаг байна. Энэ амьтныг манай дэлхийн хамгийн том сээр нуруугүй амьтанд тооцдог ажээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button