Life

Аялахад хамгийн хямд төсөвтэй орны тоонд Монгол оржээ

Visual Capitalist гэх бизнес, технологи, эдийн засаг гээд төрөл бүрийн мэдээлэл өгдгөөрөө алдартай сайтаас аялж жуулчлахад хамгийн хямд орнуудын жагсаалтыг гаргажээ. Гэхдээ нислэгийн зардлыг оруулаагүй, зөвхөн нэг өдөрт шаардлагатай мөнгөн дүнгээр гаргажээ.

Ингээд хямдхан аялахыг зорьсон жуулчдад хамгийн тохиромжтой орнуудыг нэрлэж байна. Үүнд, Лаос, Казахстан, Руанда, Гана, Монгол багтсан байна. Эдгээр орнуудад өдөрт 15-24 ам.доллар л хэрэг болно гэж тус сайтын шинжээчид тодорхойлжээ.

Дараа нь өдөрт 30 ам.долларын зардалтай Армени, Буркина-Фасо, Гүрж, Мали, Мьянмар жагссан бол өдрийн 35-36 ам.доллар үрдэг Куба, Молдав, Малави, Энэтхэг, Балба оржээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button