Дуу хөгжимУрлаг

KATSEYE Chicago, Minneapolis тоглолтоо хойшлууллаа

KATSEYE хамтлаг гишүүн Megan-ий тархины доргилт оношлогдсоны улмаас Хойд Америкийн аялан тоглолтынхоо хэд хэдэн товыг хойшлууллаа. Энэ тухай тэдний агентлаг арваннэгдүгээр сарын 5-нд орон нутгийн цагаар хамтлагийн албан ёсны Instagram-оор зарласан байна.

Тодруулбал, Чикаго хотын тоглолт арваннэгдүгээр сарын 5-нд, Миннеаполисын тоглолт арваннэгдүгээр сарын 7-нд болохоор төлөвлөгдсөн байсан ч хоёр хоёуланг нь дахин товлохоор шийджээ. KATSEYE-гийн дэлхийн аялан тоглолт “THE WILDWORLD TOUR”-ын хүрээнд гарсан энэ өөрчлөлтөд Megan-ий эрүүл мэнд, эдгэрэлтийг нэн түрүүнд тавьсан гэж мэдэгдсэн байна.

Өмнө нь мөн ижил шалтгаанаар арваннэгдүгээр сарын 3-нд Детройтод хийхээр товлогдсон тоглолт хойшилж байсан бөгөөд тухайн үед өөрчлөлтийг тоглолт эхлэхээс 30 минутын өмнө зарлажээ. Soompi-ийн мэдээлснээр Megan-д хурдан эдгэрэхийг хүсье.

Холбоотой мэдээнүүд

Back to top button