Kim Yong Ji гэрлэснээ хуримын зургаар мэдэгдлээ

Soompi-гийн мэдээлснээр жүжигчин Kim Yong Ji албан ёсоор гэр бүл болжээ. Түүний гэрлэсэн тухай мэдээ анх аравдугаар сарын 11-нд найз бөгөөд Korea National University of Arts-ийн хамт суралцаж байсан жүжигчин Kim Go Eun Instagram Stories-оор хуримын зураг хуваалцан, Kim Yong Ji-ийн аккаунтыг тэмдэглэснээр ил болсон байна.
Мөн “Mr. Sunshine” цувралд хамтран тоглосон Bae Jung Nam хурим дээрх шинэхэн хосын хамт авахуулсан зургаа нийтэлж, баяр хүргэжээ. Харин аравдугаар сарын 13-нд Kim Yong Ji өөрөө Instagram хуудсаараа хуримынхаа зургуудыг хуваалцан, “Одоо би албан ёсоор гэрлэсэн” гэж бичжээ.
Зургууд дээр тэрээр гадаа болсон хуримын ёслол дээр гэрэлтсэн төрхтэй харагдаж, өвөрмөц хийцтэй хуримын даашинз болон улаан цэцгийн баглаа нь анхаарал татсан байна. Түүний ноход ч энэ онцгой мөчид хамт байж, зурагт эгдүүтэй өнгө нэмжээ.
Kim Yong Ji 2015 онд freelance model-оор уран бүтээлийн гараагаа эхэлсэн бөгөөд 2018 оны tvN-ийн “Mr. Sunshine” цувралаар олонд танигдсан. Тэр мөн tvN-ийн “Tale of the Nine Tailed” болон үргэлжлэл “Tale of the Nine Tailed 1938”-д тоглосон юм.



