Life

LABOUM хамтлагийн Yujeong энэ өвөл гэрлэнэ

LABOUM хамтлагийн Yujeong энэ өвөл гэрлэхээр болсноо зарлалаа. Тэр аравдугаар сарын 8-нд гараар бичсэн захидлынхаа зургийг сошиал хуудсаараа нийтэлж, сайн мэдээгээ хуваалцсан байна.

Soompi-гийн мэдээлснээр, Yujeong захидалдаа 2021 оны есдүгээр сард LABOUM-тай хийсэн долоон жилийн гэрээгээ дуусгаж, үйл ажиллагаагаа өндөрлүүлснээс хойш анх удаа ийнхүү захидал бичиж байгаагаа дурджээ. Мөн 2022 оноос “K-FORCE SPECIAL SHOW” нэвтрүүлгийг хөтөлж, цэргийн алба хаагчидтай холбоо тогтоон ажиллаж, радиогийн зочноор оролцож, уран бүтээл гарган, аялж, ганцаараа амьдрах мөрөөдлөө биелүүлсэн тухайгаа хуваалцсан байна.

Тэрээр өөрт нь амьдралынхаа ирэх он жилүүдийг хамт өнгөрөөхөөр шийдсэн сайхан ханьтай учирсан бөгөөд гэрлэх бэлтгэлээ тайван, удаан хугацаанд хийж байгаагаа бичжээ. Yujeong мөн гэрлэлтийн мэдээний хамт хуримын зургуудaa нийтэлсэн байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button