Кино урлагУрлаг
Chun Woo Hee, EXO-ийн Kai, Sehun нар “World Dice Tour 4” нэгдэнэ

ENA-гийн аяллын нэвтрүүлэг “World Dice Tour 4”-ийн шинэ аяллын хамтрагчдын бүрэлдэхүүн тод боллоо. Энэ улиралд Pani Bottle, Kwaktube, 1G нарын авцалдаагүй, сонирхолтой аяллуудад өөр өөр салбараас урилгаар оролцогчид нэгдэх шинэ концепц хэрэгжихээр байна.
Тус шоу Чун Woo Hee, Kang Sora, EXO-ийн Kai, Sehun, мөн энтертайнер Park Myung Soo нар аяллын хамтрагчаар оролцоно гэж аравдугаар сарын 7-нд зарлажээ. Ийнхүү тэд дэлхийн өнцөг булан бүрээр аялах багт нэгдэх бөгөөд цаашид өөр нэрс мөн илчлэгдэх юм.
“World Dice Tour 4” аравдугаар сарын 17-нд Солонгосын цагаар 19:50-д ENA суваг дээр нээлтээ хийнэ. Мэдээллийн эх сурвалжийг Soompi-ээс авлаа.



