Jin Young, Cho Yi Hyun, Hong Ye Ji нарын “Summer Vacation” трэйлер цацагдлаа

Soompi-ийн мэдээлснээр “Summer Vacation” шинэ трэйлер болон дүрийн постеруудыг танилцууллаа. Энэхүү өсвөр насны романтик драмад Cho Yi Hyun нь зуны амралтын үеэр нууцлаг туршлага туулдаг энгийн ахлах сургуулийн сурагч Kim Ha Yeon-ы дүрийг, харин B1A4-ын Jin Young нь түүнтэй нэгэн насны Jo Yu Gyeom-ын дүрийг бүтээж байна.
Ким Ha Yeon эцэгтэйгээ Upo тосгонд томилолтоор очихдоо уламжлалт гэр бүлийн хатуу дүрэмд баригдан нэгэн хэвийн амьдралтай байгаа Jo Yu Gyeom-той учирна. Шинэ постерууд тэдний нүд тулсан мөчүүдийг харуулж, “Энэ зун би чамтай хувь тавилан шиг учирсан” гэсэн уриа хосын түүхийг онцолжээ.
Тизер дээр тэдний харилцаанд Jo Yu Gyeom-ын найз охин Sung Sae Ryung-ээр тоглосон Hong Ye Ji саад болж, сэтгэл түгшээсэн хайрын гурвалжин үүсэж буйг харуулна. Тус драма 10-р сарын 26-нд нээлтээ хийнэ.



