Кино урлагУрлаг

Kim Ji Yeon, Park Seo Ham нар “Dive into You”-д хамт амьдарна

“Dive into You” цувралын дараагийн ангид Kim Ji Yeon болон Park Seo Ham-ын дүрүүд оюутнууд болж, нэг байранд хамт амьдрахаар болж байна. Энэ нь 2013 он руу буцсан үйл явдлын өрнөл дунд өрнөнө.

“Dive into You” нь WJSN-ийн Kim Ji Yeon (Bona)-ы Yoon Ha Na хэмээх алдартай жүжигчин эмэгтэйн дүрээр тоглож буй уран зөгнөлт, романтик драм юм. Нийтлэлд өгүүлснээр Yoon Ha Na ихэр ах Yoon Ha Ru-тайгаа бие солигдсоны дараа хуучин видеокамераар өнгөрсөн рүү буцаж, өөрийн анхны хайр Jung Woo Jae (Park Seo Ham)-ийн хувь заяаг өөрчлөхийг оролдож байна.

Өмнөх ангид Yoon Ha Na, Yoon Ha Ru нар Jung Woo Jae-г жүдогоо орхихоос сэргийлэхээр хичээсэн бөгөөд тэдний оролдлогын үр дүнд тэрээр үндэсний шигшээ багийн сонгон шалгаруулалтад түрүүлжээ. Харин шинээр гарсан дүрснүүдэд Yoon Ha Na болон Jung Woo Jae хоёр энгийн яриа өрнүүлэн, нэг дор тухтай сууж буй нь харагдсан байна.

Мөн Yoon Ha Na нь Jung Woo Jae-г bodyguard болохоор суралцаж байгааг мэдэж, өнгөрснийг өөрчлөх гэсэн оролдлого нь үр дүнгүй байж магадгүйг ойлгоно. “Dive into You”-гийн тавдугаар анги 10-р сарын 10-нд Солонгосын цагаар 22:40-д цацагдана гэж Soompi мэдээлжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button