Авто

Toyota, Honda зэрэг өрсөлдөгчид чанарын стандартаар нэгдлээ

Motor1-ийн мэдээлснээр Toyota, Honda, Mazda, Suzuki, Mitsubishi зэрэг Японы томоохон үйлдвэрлэгчид энэ зун Toyota-гийн Tahara үйлдвэрт цуглаж, автомашины чанарын стандартыг хамтдаа ярилцжээ.

100 гаруй салбарын мэргэжилтэн оролцсон уг уулзалтын гол сэдэв нь үнэ, үйлдвэрлэлийн хэмжээ биш, харин гадна өнгө үзэмж, эд ангийн жижиг доголдлыг хэрхэн нийтлэг шалгуураар үнэлэх тухай байв. Ингэснээр хэрэггүй дахин засвар, хаягдлыг бууруулж, нийлүүлэлтийн зардлыг хэмнэх зорилготой.

Toyota энэ санаачилгаа 2017 онд Smart Standard Activity буюу SSA нэрээр эхлүүлсэн. Жишээ нь, арын суудлын агааржуулалтын сараалжийн доод талын жижиг зураас нь энгийн хэрэглээнд нөлөөлөхгүй бол тухайн хэсгийг шууд хаяхгүйгээр зөвшөөрөх боломжтой гэж үзжээ.

SSA нь одоо Японы Автомашин Үйлдвэрлэгчдийн Холбоо (JAMA) болон Авто сэлбэгийн Аж Үйлдвэрийн Холбоо (JAPIA)-ын хамтарсан ажлын хэсэг болж өргөжсөн байна. Toyota-гийн тооцоогоор хамтын ажиллагаа зөвхөн Японд биш, Хойд Америк, Европ, Ази руу ч тэлж эхэлжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button