Axalta 2027 оны автомашины өнгөөр Redefined-ийг зарлалаа

Axalta Coating Systems 2027 оны автомашины өнгөөр “Redefined”-ийг зарлалаа. Энэ нь гүн ruby red өнгөтэй бөгөөд гэрэлд бага зэрэг гялалзах, эрдэнийн чулуу шиг өнгөлгөөтэйгөөрөө онцлог.
Тус өнгийг энэ сарын эхээр Германд болсон Automechanika Frankfurt дээр танилцуулсан байна. Axalta-ийн мэдээлснээр шинэ бүрхүүл нь уламжлалт улаанаас илүү гүн, тусгал сайтай бөгөөд гялалзалт нь зөвхөн metallic хольцод бус, бүрхүүлийн давхаргууд гэрэлтэй хэрхэн харилцаж байгаагаас шалтгаалдаг.
Компанийн Global Automotive Color of the Year хөтөлбөр 13 жилийн өмнө “Radiant Red”-ээр эхэлж байсан бөгөөд “Redefined” нь тэр улаан өнгийн цувралд дахин эргэн ирж буйг харуулж байна. Motor1-ийн мэдээлснээр Axalta шинэ өнгөө тодорхой загварт хуваарилаагүй ч илүү хувь хүний шинжтэй, атлаа дэгжин сонголт хайж буй хэрэглэгчдэд чиглэж байгаа аж.



