Технологи

Silent Hill эргэн сэргэж, айдасны том брэнд болов

Тоглоомын хамгийн том аймшгийн цувралууд дахин хүчээ авч байна. Сүүлийн гурван жилд Silent Hill нэг нэгээрээ шинэчлэл, spin-off, шинэ ангиараа тоглогчдыг айлгаж эхэллээ. Silent Hill 2-ийн ремейк, Японд өрнөдөг Silent Hill F, одоо Silent Hill: Townfall хүртэл бүгд нэг зүйлийг харуулж байна: энэ франчайз дуусаагүй, харин шинэ үеийн тоглогчдыг дахин татаж байна.

Үүн дээр Resident Evil ч бас сулраагүй. Тоглоом, кино хоёр талдаа хүчтэй хэвээр байгаа нь Capcom шиг том компаниудад horror жанрыг зөвхөн сэтгэлзүйн тоглоом биш, бизнесийн ашигтай хөрөнгө гэдгийг баталж өгч байна. Хуучин брэндээ унагахгүй, харин зөв шинэчлээд өгвөл фэнүүд эргээд ирдэг. Одоо айдас бол зөвхөн тоглоомын мэдрэмж биш — мөнгө олох хүчтэй найдвартай жанр болжээ.

Холбоотой мэдээнүүд

Back to top button