БизнесХөрөнгийн зах зээл
Novo Nordisk жингийн зах зээлээс цааш тэлэхээ хамгааллаа

Novo Nordisk өрсөлдөөн ширүүсэж буй тураах эмийн зах зээлд байр сууриа хадгалахын зэрэгцээ бизнесээ төрөлжүүлэх бодлогоо хамгааллаа.
Компанийн Гүйцэтгэх захирал Майк Дустдар нийлүүлэлт, өсөлтийн стратегийг бэхжүүлэхийн тулд нэгдэх, худалдан авах хэлцлүүдийг судалж буйгаа хэлжээ.
Тураах бүтээгдэхүүний эрэлт өндөр хэвээр байгаа ч зах зээлд шинэ өрсөлдөгчид олширч, Novo-ийн өсөлтийн дарамт нэмэгдэж байна. Тиймээс компани зөвхөн obesity буюу таргалалтын эмчилгээнд төвлөрөхөөс илүү өргөн хүрээний боломжийг эрэлхийлж эхэлжээ.
Энэ алхам нь Novo Nordisk-ийн орлогын эх үүсвэрийг төрөлжүүлж, эрүүл мэндийн салбар дахь урт хугацааны байр суурийг нь бэхжүүлэх зорилготой гэж үзэж байна.



