Технологи

Claude ашиглаад OpenAI руу нэвтэрчээ

Гурван бие даасан аюулгүй байдлын судлаач OpenAI-ийн ажилтны аккаунт руу 72 цаг хүрэхгүй хугацаанд нэвтэрсэн гэж мэдэгдлээ. Тэд Anthropic-ийн Claude Opus 4.8, 5 загваруудыг ашигласан байна.

Хамгийн анхаарал татсан нь тэд OpenAI-ийн GitHub дээрх “Monorepo” репозиторт хүрч чадсан явдал. Энэ нь компанийн “algorithmic secrets” буюу гол нууц код, дотоод технологитой холбоотой агуулах гэж WSJ мэдээлжээ.

Судлаачид дотоод кодыг бүрэн хуулж аваагүй ч нэг ажилтны Codex аккаунтаас pull request илгээж, нэвтэрснээ нотолсон байна. Анхны нэвтрэлтийн цэг нь OpenAI-ийн олон нийттэй харилцах Discord-той холбогдсон гуравдагч талын Discourse үйлчилгээ байсан гэжээ.

Энэ тохиолдол AI загварууд зөвхөн бүтээмж өсгөхөөс гадна кибер халдлагын хурд, цар хүрээг хэрхэн нэмэгдүүлж байгааг харуулж байна. Компанийн хувьд энэ нь хамгаалалтын шинэ эрсдэл, бизнесийн нууц алдах өндөр өртөгтэй дохио болж байна.

Холбоотой мэдээнүүд

Back to top button