Analogue Pocket-оос хямд Game Boy клон гарч ирлээ

Хамгийн жижиг, хамгийн хямд Game Boy төрлийн шинэ төхөөрөмж зах зээлд гарлаа. Хятадын FunnyPlaying компани оригинал Nintendo кассет болон ROM ажиллуулдаг FPGB Mini гэдэг зөөврийн консол зарлалаа.
Энэ модель Game Boy, Game Boy Color-ийн кассетаар хязгаарлагддаг ч яг энэ нь л үнийг нь доош татжээ. Харин өрсөлдөгч Analogue Pocket нь илүү олон төхөөрөмж дэмждэг ч үнэ нь одоо $239.99 хүрсэн. FPGB Mini бол харин $69-аас эхэлж байгаа нь анхаарал татаж байна.
Бас нэг давуу тал нь хэмжээ. Консол нь Game Boy-ийн нэг кассетнаас арай өргөн, халаасанд багтахуйц нимгэн биетэй. USB-C кабелиар multiplayer болон trade хийх боломжтой нь хуучин тоглоом сонирхогчдод нэмэлт шалтгаан болж байна. Хямд үнэ, жижиг хэмжээ хоёр нь энэ төхөөрөмжийг ретро gaming-ийн шинэ “value pick” болгож магадгүй.



