2019 Ford EcoSport-ийн 6 дугуйтай хувилбар дуудлага худалдаанд гарлаа

Motor1-ийн мэдээлснээр 2019 оны Ford EcoSport Titanium-ийн зургаан дугуйтай, сунгасан кузовтой өвөрмөц хувилбар Bring a Trailer дээр нөөц үнэ (no reserve)-гүй дуудлага худалдаанд гарлаа. Энэ нь хамгийн өндөр саналд шууд зарагдана гэсэн үг.
Кузовын арын хэсгийг сунгаж, нэмэлт хойд тэнхлэг суурилуулсан бөгөөд машин одоо 17 инчийн обуд, Firestone WeatherGrip дугуйтай явж байна. Гэхдээ урд ослын гэмтэлтэй байсан түүхтэй, мөн rebuilt salvage title-тэй нь худалдан авагчдын хувьд хамгийн чухал анхаарах зүйл болж байна.
Хөдөлгүүр талдаа стандарт 2.0 литрийн Duratec дөрвөн цилиндртэй агрегат хэвээр үлдсэн бөгөөд 166 м.х, 149 lb-ft мушгих хүч гаргана. 6 шатлалт SelectShift автомат хурдны хайрцаг, бүх дугуй хөтлөгч систем мөн өөрчлөгдөөгүй ч илүү урт, хүнд кузовыг ижил хүчээр зөөж байна.
Салоны хувьд хар арьсан бүрээс, 6 чиглэлд тохируулах жолоочийн суудал, Apple CarPlay болон Android Auto дэмждэг 6.5 инчийн дэлгэц, Bang & Olufsen аудио систем хадгалагджээ. Одоогоор одометр дээр 47,000 mile буюу ойролцоогоор 75,600 km явсан гэж бүртгэгдсэн байна.



