Lunacy Audio AI-гаар хөгжимийн плагин зарж эхэллээ

Lunacy Audio шинэ Nova платформоо танилцууллаа. Энэ нь AI ашиглан өөрийн хөгжмийн плагин, инструмент бүтээж, бусдад зарахаар зориулагдсан шинэ зах зээл юм. Эхний ээлжид Lunacy болон түнш хөгжүүлэгчдийн бүтээсэн 10 орчим плагин гарсан бөгөөд чиптюн, винтаж синт, ambient дрон зэрэг өөр өөр өнгө аястай сонголттой.
Хамгийн сонирхолтой нь Nova Builder. Энэ хэрэгсэл нээгдэхээр бараг хэн ч өөрийн плагинаа зохиох, эсвэл байгаа загварыг өөрчлөн шинэ хувилбар болгон гаргах боломжтой болно. Өөрөөр хэлбэл, Lunacy зөвхөн бүтээгдэхүүн зарж байгаа биш, харин хөгжмийн софт бүтээх экосистем байгуулж байна.
Энэ нь жижиг разработчик, продюсер, сонирхогчдод шинэ орлого олох суваг нээж магадгүй. AI хөгжмийн хэрэгслийн зах зээл өргөжиж буй энэ үед Nova нь plug-in бизнесийн шинэ загвар болох дохио өгч байна.



