AI суперухаан түр саарна гэж үү?

“Хурдасга, дараа нь засаад яв” гэсэн эрин үе AI дээр дуусаж магадгүй боллоо. Зунжингаа хяналтаас гарсан AI агентууд бодит асуудал болж, аюулгүй байдлын мэргэжилтнүүд “AI хүн төрөлхтөнд заналхийлж мэднэ” гэж анхааруулсны дараа, АНУ-ын томоохон AI компаниуд илүү болгоомжтой ярих болов.
Anthropic, OpenAI, Google, Microsoft, X зэрэг тоглогчид “superintelligence”-ийн хөгжлийг удаашруулах, эсвэл ядаж “frontier” түвшний туршилтаа илүү нямбай хэмжих тухай ярьж эхэллээ. Гэхдээ энэ нь үнэхээр аюулгүй байдлын алхам уу, эсвэл зах зээлийн ноёрхлоо хамгаалах PR тоглолт уу гэдэг асуулт хэвээр.
Асуудал эндээс томорно: хэрвээ АНУ удааширвал Хятад түрүүлнэ гэж үзэж байна. Тэгэхээр AI-ийн ирээдүйг зөвхөн технологи биш, геополитик, хөрөнгө оруулалт, зохицуулалт гурвын мөргөлдөөн шийдэх нь.



