Nissan Kicks E-Power Европт Сандерлэндээс үйлдвэрлэгдэнэ

Motor1-ийн мэдээлснээр Nissan Английн Sunderland дахь үйлдвэртээ Kicks загварыг үйлдвэрлэхэд £170 сая ($230 сая) зарцуулна. Ингэснээр компакт crossover Kicks анх удаа Европын зах зээлд албан ёсоор хүрч байна.
Европ, Их Британи, Туркийн хэрэглэгчдэд зориулсан Kicks нь Nissan-ийн гурав дахь үеийн E-Power hybrid системтэй байна. Энэ технологид дугуйг цахилгаан мотор л эргүүлж, 1.4 литрийн бензин хөдөлгүүр зөвхөн генераторын үүрэг гүйцэтгэдэг.
Kicks нь Sunderland-д угсрагдах electrified B-segment crossover-уудын тоог гурав болгож, Qashqai, Juke-тэй нэгэн шугамд орж байна. Nissan-ийн тооцоогоор E-Power hybrid дэлхий даяар 2016 оноос хойш 1.9 саяас олон борлогджээ.
Үйлдвэр нь 1986 оноос хойш 11 саяас олон машин үйлдвэрлэсэн бөгөөд одоо 6,000 орчим хүн ажиллаж байна. Nissan-ийн хувьд энэ шийдвэр нь Европт hybrid болон EV үйлдвэрлэлээ Sunderland-д төвлөрүүлж байгааг харуулж байна.



