Дуу хөгжимУрлаг

Stray Kids, ENHYPEN тэргүүтэй уран бүтээлүүд Billboard World Albums-д дээгүүрт жагсав

Billboard-ийн World Albums чартыг долоодугаар сарын 12-нд дууссан долоо хоногоор шинэчилж, хэд хэдэн K-pop уран бүтээл дээгүүр бичигдлээ.

Stray Kids-ийн “THIS & THAT” дөрөв дэх долоо хоногтоо ахин нэгдүгээр байрт очиж, нийтдээ гурав дахь удаагаа тэргүүлэв. Мөн энэ цомог Billboard 200 жагсаалтад 16-р байрт дөрөв дэх долоо хоногоо өнгөрүүлжээ.

ENHYPEN-ийн “THE SIN : BLISS” хоёр дахь долоо хоногтоо хоёрдугаарт жагссан бол NCT 127-ийн “BLINGY” шинээр гуравт орж, Billboard 200-д 129-р байрт бичигдсэн байна. CORTIS-ийн “GREENGREEN” дөрөвт, BTS-ийн “Proof” тавд жагсаж, BTS-ийн бусад хоёр цомог ч жагсаалтад байр сууриа ахиулжээ.

Мөн ATEEZ-ийн “GOLDEN HOUR : Part.5” долоодугаар байрт, LE SSERAFIM-ийн “PUREFLOW” 11-д, ILLIT-ийн “MAMIHLAPINATAPAI” 13-т орсон байна. aespa, NewJeans, TXT-ийн Yeonjun-ы бие даасан мини цомог “NO LABELS: PART 02” ч мөн жагсаалтад багтжээ. Soompi эрэмбийн үр дүнг мэдээлэв.

Холбоотой мэдээнүүд

Back to top button