Rolls-Royce Phantom Hummingbird-д анх удаа abalone ашиглалаа

Rolls-Royce анх удаа abalone shell marquetry ашигласан Phantom Hummingbird хэмээх нэг ширхэг Phantom Extended-ээ танилцууллаа. Энэ тусгай захиалга нь эзнийх нь эхнэрт зориулсан бэлэг бөгөөд Private Office Dubai-ээр дамжин бүтээгджээ.
Motor1-ийн мэдээлснээр, abalone нь модон veneer эсвэл mother-of-pearl шиг ажиллахгүй, хэврэг бөгөөд гэрлийн өнцгөөс шалтгаалан өнгөө өөрчилдөг аж. Тиймээс Rolls-Royce-ын урчууд эцсийн хийцийг гаргахаас өмнө есөн сар гаруй турш материалтай ажиллах аргыг боловсруулж, дараа нь угсралтад 45 цаг зарцуулсан байна.
Phantom Extended загвар нь 235.5 инч буюу ойролцоогоор 5.98 м урт, 148.5 инч буюу ойролцоогоор 3.77 м тэнхлэг хоорондын зайтай. Суудлын тавцан, Rear Waterfall дээрх шувууны дүрслэл бүр 53 ширхэг shell-ээр, харин цэцгэн хээ 84 ширхэгээр бүрдсэн бөгөөд гадна талд нь Wildberry болон White Sands өнгийн хоёр өнгөт будалт ашиглажээ.



