McLaren Artura 2028 онд үйлдвэрлэлээс гарч магадгүй

Motor1-ийн мэдээлснээр McLaren нь hybrid supercar Artura-гаа 2028 онд үйлдвэрлэлээс гаргахаар төлөвлөж байгаа аж. Энэ нь загвар хэрэглэгчдэд хүрснээс хойш ердөө зургаан жилийн дараах шийдвэр болох юм.
Artura-ийн эхлэл тун төвөгтэй байсан. Зах зээлд гарах хугацаа хэд хэдэн удаа хойшилж, 2022 онд үйлдвэрлэл эхэлсний дараа ч чанарын асуудлаас болж хүргэлтийг түр зогсоох хүртэл арга хэмжээ авчээ.
Одоогийн мэдээллээр McLaren 2027 онд “P34” кодтой шинэ hybrid coupe гаргахаар бэлдэж байна. Энэ загвар twin-turbo 3.0 литрийн V6 болон цахилгаан моторын хослол дээр суурилж, нийт 800 морины хүчнээс дээш гарах боломжтой гэжээ.
Хэрэв энэ төлөв үнэн бол Artura-ийн дараагийн зогсоол нь шууд хүчтэй шинэчлэл авчирсан бүтээгдэхүүний шинэчлэл болж харагдаж байна гэж Motor1 онцолжээ.



