Солонгосын драмын жүжигчдийн нэр хүндийн шинэ жагсаалт гарлаа

Soompi-гийн мэдээлснээр, Солонгосын Бизнес Судалгааны Хүрээлэн энэ сарын драмын жүжигчдийн брэнд нэр хүндийн эрэмбийг зарлалаа. Уг жагсаалтыг 8-р сарын 15-наас 9-р сарын 15-ны хооронд цацагдсан драмд тоглосон 50 жүжигчний медиа мэдээлэл, оролцоо, харилцан үйлчлэл, олон нийтийн индексэд үндэслэн гаргасан байна.
Энэ сард Kong Hyo Jin (Гон Хё Жин) “A Bona Fide Killer” цувралаараа тэргүүлж, 2,800,097 оноо авсан байна. Түүний түлхүүр үгийн дүн шинжилгээнд “A Bona Fide Killer”, “rom-com queen”, “one shot, one kill” зэрэг хэллэгүүд өндөр байр эзэлжээ.
Харин Song Kang (Сон Кан) одоо “Four Hands, Two Sonatas” цувралд тоглож байгаа бөгөөд 2,120,872 оноотойгоор хоёрдугаарт бичигдсэн байна. Түүний араас “A Bona Fide Killer”-ийн Jung Jun Won (Чон Жун Вон) 2,086,970 оноотой гуравт, мөн “Four Hands, Two Sonatas”-ын Lee Jun Young (Ли Чун Ён) 2,030,954 оноотой дөрөвт оржээ.
Топ 5-ыг Ha Seok Jin (Ха Сок Чжин) “Love on the Menu” цувралаараа 1,956,338 оноотойгоор гүйцээсэн байна. Энэ сарын эхний 30-т Kim Hye Soo, Seo Kang Jun, Park Ji Hoon, Suzy, Ji Sung зэрэг олон жүжигчин багтжээ.



