Stray Kids-ийн Han төрсөн өдрөөрөө хандив өргөлөө

Soompi-гийн мэдээлснээр Stray Kids хамтлагийн Han төрсөн өдрөө тохиолдуулан Нийгмийн халамжийн байгууллага Angels Haven-д нийт 100 сая воны хандив өргөлөө. Хандивын мөнгийг тэнцүү хувааж, 50 сая воныг хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг хамгаалах, сэтгэлзүйн эмчилгээний ажилд, үлдсэн 50 сая воныг хүүхэд асрамж, боловсролын дэмжлэгт зориулна.
Han энэ өдрөөрөө “гэмтсэн хүүхдүүдийн сэтгэлд бага ч гэсэн дулаан тайтгарлыг хүргэхийг хүссэн” хэмээн сэтгэлийн үгээ хуваалцжээ. Тэрээр аюулгүй, тухтай орчинд хүүхдүүд өвдөлтөө даван туулж, дахин инээмсэглээсэй гэж хүссэн байна.
Түүнчлэн Han өмнө нь ч төрсөн өдрөөрөө болон бусад үедээ сайн үйлсээрээ анхаарал татаж байжээ. 2025 онд тэрээр Samsung Medical Center-т хандив өргөж, хүнд өвчтэй насанд хүрэгчид болон хүүхэд, өсвөр насныхны эмчилгээ, асаргааны зардлыг дэмжсэн байна.



