SoftBank-ын SB Energy IPO-д бэлдэж, OpenAI-гаас хэт хамааралтай гэв

SoftBank-ийн SB Energy олон нийтэд хувьцаагаа санал болгохоор бэлтгэж, IPO мэдүүлгээ өглөө. Гэхдээ компанийн танилцуулгад нэг анхаарал татсан өгүүлбэр бий: тэдний бизнес OpenAI-гаас “ихээхэн хамааралтай” гэж тодотгожээ.
SB Energy-ийн дата төвийн бизнес одоогоор ямар ч орлого олоогүй байна. Үүнээс гадна компанийн нэг ч дата төв ашиглалтад орж, үйл ажиллагаа явуулж эхлээгүй байгаа нь хөрөнгө оруулагчдын хувьд гол эрсдэл болж байна.
Энэ нь хиймэл оюун ухааны өсөлтийг дагасан дата төвийн салбарт томоохон боломж нээгдэж буйг харуулж байгаа ч, нөгөө талдаа бодит мөнгөн урсгал, ашигт ажиллагаа хараахан бүрдээгүйг илтгэнэ. OpenAI-ийн эрэлт SB Energy-ийн ирээдүйн өсөлтийг тодорхойлох чухал хүчин зүйл болж байгаа тул IPO нь зөвхөн цахилгаан, дэд бүтцийн биш, хиймэл оюуны өсөлтөд бооцоо тавьсан арилжаа болж байна.


